Филадельфи цувралын харьцааг тэнцүүлж чадлаа

ecb4c-15553095388036-800
Филадельфи цувралын харьцааг тэнцүүллээ, "Бруклин Нетс"

АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын эхний шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр 2 тоглолт явагдах хуваарьтайгаас “Филадельфи 76” болон “Бруклин Нетс” багууд хоёрдахь тоглолтоо хийлээ.

Эхний тоглолтод хожигдсон Филадельфи 76 өнөөдөр 145 -123 харьцаагаар “Wells Fargo Center”-тээ өрсөлдөгчөө хожлоо. Тоглолтын эхний хагас хоёр баг тэнцүү байж 65-64 харьцаагаар өндөрлөсөн. Гуравдугаар үед Филадельфийн залуус 51 оноо авч 23 оноо алдсанаар хожих боломжоо гаргав. “Бруклин Нетс” сүүлийн үед оноогоо ойртуулах гэж оролдсон ч амжилт олсонгүй тоглолт өндөрлөв.

Нэтс багаас Ди Анжело Рассел 16 оноо, Карис Лаверт 13, С.Динвиддие 19 оноо авчээ. Нэтс багаас сэлгээний тоглогчид гол оноогоо авдаг хэвээр.

Талбайн эзэн багаас Жоэл Эмбид 23 оноо, 10 самбар, Т.Харрис 19 оноо, Б.Симмонс 18 оноо, 10 самбар, 12 дамжуулалт, Ж.Ж. Реддик 17 оноо, Б.Маржанович 16 оноо, 8 самбар, М.Скотт 15 оноо авчээ. Өнөөдөр 76-чууд багаараа сайн байж, багийн 13 тоглогч талбайд гаран оноо авсан байна. Ингэснээр цуврал тоглолт 1:1 болон тэнцлээ

Хоёр багийн гуравдахь тоглолт Нью-Йорк хотын Бруклинд “Barclays Center” Баасан гарагын өглөөний 08:00 цагт эхэлнэ.

TAGS: