МУГЖ Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуунийг үзэгчид хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлээр нь танидаг болсон.
Эдийн засагч мэргэжилтэй ч “Тагнуулч аав”, “Шуугиан таригч”, “Галзуу зугаалга” зэрэг кинонуудад дүр бүтээн аавынхаа авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг өвлөсөн гэдгээ ч харуулаад амжсан.
Тэрээр гурван жилийн өмнөөс өөрийн хүсэл сонирхлоор гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулсан.
Тэгвэл Х.Намуун маань хувийн бизнесээ өргөжүүлж ОХУ-ын зах зээлд өрсөлдөхөөр болжээ.
Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудсаар мэдээлсэн бөгөөд Улаан-Үд хотод дэлгүүрийнхээ шинэ салбараа нээж байгаа гэнэ.
Аавтайгаа усны дусал шиг адилхан авьяаслаг хөдөлмөрч бүсгүй минь гялалзаад байгаарай.