2020-04-28

110 кг дэрэвгэр жиргэрүүг улсын хил нэвтрүүлэхээр завджээ!

derweger-jirgeruu
110 кг дэрэвгэр жиргэрүүг улсын хил нэвтрүүлэхээр завджээ

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

~110 кг дэрэвгэр жиргэрүүг улсын хил нэвтрүүлэхээр завджээ!~

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лабораторийн 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяалалын дагуу шилжүүлжээ.