Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 21-ний 09:00-15:21 цагийн хооронд 13 байршилд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ. Тус найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Тодруулбал,
Худалдаа үйлчилгээний зориулалтаар:
- Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га,
- Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га,
Үйлдвэрлэлийн зориулалтаар:
- Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га,
~13 байршилд цахимаар газрын дуудлага худалдаа зохион байгуулав~
Үүрэн холбооны станцын зориулалтаар :
- Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м²,
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м²,
- Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²,
Шатахуун түгээх станцын зориулалтаар:
- Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2га,
Орон сууцны зориулалтаар
- Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус ялагч тодорсон байна.