2020-03-12

COVID-19-ийг цар тахал гэж зарлалаа

COVID-19
COVID-19-ийг цар тахал гэж зарлалаа

COVID-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдварыг дэлхий нийтэд цар тахал гэж зарлалаа. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай орны цагаар 00.25 минутад COVID-19-ийг пандемик буюу цар тахал гэж зарлаад байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Цар тахал гэж зарласнаар ДЭМБ болон бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээ өөрчлөгдөхгүй гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Одоогийн байдлаар нийт 114 улсад COVID-19 халдвар бүртгэгдэж, 121 мянга 500 хүн халдварлан, 4377 хүн нас бараад байгаа юм.

Пандемик буюу цар тахал нь тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм.