Иргэд өөрсдийн амьдрах аюулгүй орчинд хяналт сул тавьснаас үүдсэн ахуйн гал түймрийн аюул ихээр нэмэгдэх болсон.
Тэгвэд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт Даланзадгад сумын Баруунсайханы …дүгээр багийн Төгөлийн …-т гэр шатаж байна гэх дуудлага иржээ.
~Алба хаагч шатаж буй гэрийн тооноор оржй, хүний амь аварчээ!~
Дуудлагын дагуу очиход 55 настай, эрэгтэй Г гэр дотроосоо түгжин унтсан байсан аж.
Гэрийн хаалгаар орох аргагүй байсан учраас алба хаагчид тооноор нь орж, Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.