2020-08-04

Аялагчид үерийн аманд отоглож хоноглохгүй байхыг анхааруулав

seremjluuleg
Аялагчид үерийн аманд отоглож хоноглохгүй байхыг анхааруулав

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 5 хоногийн мэдээллээр 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй байна.

~Аялагчид үерийн аманд отоглож хоноглохгүй байхыг анхааруулав~

Иймд гол усны түвшин их байгаа тул голын ойр орчим, үерийн аманд суурьшиж буусан айл өрх, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, голын болон тогтоол усанд орох, сэлэхгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.