Монголын кино урлагт өөрсдийн “ТОД” мөрийг үлдээн яваа “Фантастик продакшн”-ын уран бүтээлчид “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаад байна.
“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан юм.
Харин өнөөдөр /2020-05-18/ “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгөв. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
https://www.facebook.com/FantasticProduction/videos/681094865767682/