Эрүүл Мэндийн Сайдын багцаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн засвар хийж шинэ оны босгон дээр нээлт хийлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтэд оролцож Эрчимт эмчилгээний тасагт гурван ширхэг хяналтын монитор гардуулж ажлын амжилт хүслээ.
Эрчим эмчилгээний тасаг нь 31 эмч, ажилчидтайгаар Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн хүн амд Осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг 394 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн нь ГССҮТ-ийн нийт үйлчлүүлэгчдийн 2,3% нь байна.
ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг нь Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт -Амилахуйн өрөө-Эрчимт эмчилгээний тасаг гэсэн зохион байгуулалттай ажилладаг.
Шинээр тохижилт үйлчилгээ хийгдсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаардагдсан бие даасан тусгай Боксын зохион байгуулалттай.
Тус боксын зохион байгуулалт нь:
- Нэг үйлчлүүлэгчдэд иж бүрэн тоноглогдсон тусгай нэг өрөө, эмчилгээ болон тусламж үйлчилгээ үзүүлэх нэг эмч, нэг сувилахуйн мэргэжилтний баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зохион байгуулагдсан.
- Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй, иж бүрэн эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан байна.
- Үйлчлүүлэгчийн тусгай өрөө бүр дотоод сүлжээ, интернет, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэцээр дотоод сүлжээний тусламжтай интернет орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаархи мэдээллийг үйлчлүүлэгчийн ар гэрт дүрс, дуутай дамжуулах нөхцлийг бүрдүүлсэн .
- Эмнэлгийн дотоод сүлжээнээс авсан үйлчлүүлэгчийн мэдээ мэдээлэл, өвчний түүх, эмчилгээний карт, бүх төрлийн оношлогооны хариуг дэлгэцээр шууд дамжуулан үзэж эмч нарын зөвлөгөө хийх бүх нөхцлийг нэг цэгт төвлөрүүлсэн.