2021-04-13

Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу

Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу

Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн.

Уг мөнгийг иргэдийн дансанд 7-10 хоногийн дотор шилжүүлнэ гэж мэдээлсэн.

2021 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна.

~Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу~

Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон
  • Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Мөн гүйлгээ түр саатаад байсан 12.000 ахмадын тэтгэврийн дансруу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банкууд мэдээллээ.