Туул голын Маршалын гүүрний зүүн талд голын урсацгүй тохойд, мөсний хөндийд их хэмжээний загас, жараахай байсныг голын урсацтай хэсэг болон Цэнгэг усны төв рүү шилжүүлэх ажлыг хийжээ.
Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Спорт загасчлалын холбоод, сонирхогчид болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ.