Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1328 хүнд халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, гурав нь зөөвөрлөгджээ.
~Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ~
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 26 692 болж байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 772 боллоо.