Өндөр настан буюу 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакциныг өнөөдрөөс эхлэн хийнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн хэдий ч ЭМЯ-ны 11 цагийн /2021-05-06/ өдрийн мэдээллээр маргаашнаас /2021-05-07/ эхлэн хийнэ гэдгийг тодотгон хэллээ.
Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна.
60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.