more

Social Media

“Маскаа зүүцгээе” challenge эхлүүллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна. Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм. ~"Маскаа зүүцгээе” challenge эхлүүллээ~ Тиймээс …

mask-zuutsgeey-ayan-2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.

Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

~”Маскаа зүүцгээе” challenge эхлүүллээ~

Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж, “Маскаа зүүцгээе” сhallenge-г эхлүүллээ. Энэхүү “сhallenge”-г үргэлжүүлэх дараагийн байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн