Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа. Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 103 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, хяналт шалгалтын төсөвт 30.2 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих 5.5 тэрбум төгрөг зэргийг тусгажээ. Хуралдааны үеэр төлөөлөгчид цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар баталлаа. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг бол хотын төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталлаа. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Хуралдааныг хааж нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр бид нар хөгжлийн бодлогын таван жилийн дунд хугацааны анхны төлөвлөгөөг баталлаа. Ингэснээр нийслэл хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй боллоо. Өнөөдрийн хуралдаанаар баталсан бодлогын баримт бичигт тусгасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийслэлийн удирдлага та бүхэн тус тусын эрхэлсэн асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажилдаа хариуцлагатай хандаж, зүтгэлтэй, сэтгэлтэй ажиллахын хүсье. Мөн нийслэл, дүүргийн ИТХ, төлөөлөгчид, Ажлын алба, ЗДТГ, хороодын нийтийн хуралтай ажлаа уялдуулах чиглэлээр нягт хамтран ажиллахыг уриалж байна” гэв

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ