2019-11-04

Орон нутагт нохойн тооллого хийж, бүртгэлжүүлэв

nohoin-toollogo
Орон нутагт нохойн тооллого хийж, бүртгэлжүүлэв

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт нохойн тооллогыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ШУА-ын харъяа Биологийн хүрээлэнгийн хамтран боловсруулсан “Хот суурин газрын золбин нохой тоолох” арга зүйг баримтлан хийж гүйцэтгэлээ.

Тус тандалтыг 2019 оны 10-р сарын 20-оос 5 удаа нийт 10 цэгт газрыг сонгон авч, өглөө 700–830 орой 1800–1930 үед нохойн тооллого хийхэд нийт 140 нохой тоологдсон. Эдгээр тоологдсон нохойны хүзүүвчтэй нохойг эзэнтэйд тооцож тэмдэглэхэд эзэнтэй 75, эзэнгүй нохой 65 тоологдов.

Мөн ард иргэдэд галзуу, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж сурталчиллаа. Хот тохижилт үйлчилгээний газрын 2019 оны 10-р сарын мэдээгээр 1288 нохой устгасан байна.