2019-12-13

Осголт, хөлдөлтөөс сэргийлье!

osgolt-holdolt
Осголт, хөлдөлтөөс сэргийлье!

Хүйтний эрч чангарахтай зэрэгцэн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд та бүхэн дараах зөвлөмжүүдийг дагаж, өөртөө болон бусдад анхаарал тавиарай.

  • Цаг агаарын нөхцөлд тааруулан дулаан хувцаслах, бариу чийг татдаг гутал, чийгтэй хувцас өмсөхгүй байх
  • Архи нь захын судас тэлж биеийн дулаан их хэмжээгээр алдагдуулдаг тул хүйтний улиралд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Малгай, ороолт, бээлий өмсөж хэвших, биеийн дулаанаа ихэвчлэн толгойгоор алддаг тул тогтмол малгай өмсөж хэвших
  • Хүйтэн нөхцөлд байгаа хүн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хөдөлж, ажиллаж байх.
  • Баярын өдрөөр архи, согтууруулах ундаагаар бусдыг шахахгүй байх, тохируулж хэрэглэх