Монгол түмний амтархан иддэг Сэлэнгийн том талх үйлдвэрт өнгөрсөн шөнө буюу 1-р сарын 31-нээс 2-р сарын 1-нд шилжих шөнө гал гарч тэгшлээд янзлаад авъя гэсэн ч үлдэх юмгүй шатсан харамсалтай тохиолдол гарлаа.
Тус талхан цех маань 1998 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж СЭЛЭНГИЙН_БРЭНД болтлоо өргөжиж 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж, Сэлэнгэ аймгаа төлөөлж улс аймгийн бүх төрлийн үзэсгэлэн худалдаанд оролцож, нийгмийн сайн сайхан үйлст манлайлан оролцдог Сэлэнгэ аймгийн томоохон үйлдвэрлэгч хамт олон юм.
Үргэлж бусдын сайн сайхны төлөө сэтгэл гаргаж хөдөлмөр бүтээлээ Монголдоо таниулсан СЭЛЭНГИЙН ТАЛХАА аварч сэтгэлийн хандив өргөхийг УРИАЛЖ байна.
Та бүхний сэтгэлийн хандиваар ТОМ ТАЛХАН ЦЕХ маань үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдэгт итгэлтэй байна.
Хандивын данс: 5675531812
Хүлээн авагчийн нэр: Баатар
Холбоо барих дугаар: 99207206, 95273687