Монгол Улсын Засгийн газар "Улаан түвшин"-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. 04 дүгээр сарын 03-18-ны хооронд: Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын …
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд үйл ажиллагаа нь хязгаарлагдах салбар

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ.
04 дүгээр сарын 03-18-ны хооронд:
- Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
~Дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд үйл ажиллагаа нь хязгаарлагдах салбар~
- Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
- Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
- Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

