2020-12-18

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай хурал боллоо

Улаанбаатар  хотын ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнөөр хот нийтийн аж ахуйн чиглэлээр цаашид гүйцэтгэх ажлуудыг дүүргийн Засаг даргын орлогчид, харьяа газрууд болон гэрээт байгууллагуудын удирдлагуудад үүрэг өглөө.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд  хийж хэрэгжүүлсэн шуурхай зөвлөгөөний журмын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, энэ сард шуурхай удирдлага зохицуулалтын төвд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, ариутгал халдваргүйтгэл, аюултай хог хаягдлын устгалын нэгдсэн дүн, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой байлгах, махны үнийг тогтворжуулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 20000 өрхөд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлж, хүнсний багц бүрдүүлэх арга хэмжээ зэргийг танилцууллаа.

 

НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS: