Улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2802 хэргээр буюу 21.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 383 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 21.2 хувиар тус тус буурсан.
~Улсын хэмжээнд дөрвөн сарын байдлаар 10130 гэмт хэрэг бүртгэгджээ~
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 353 буюу 92.2 хувийг хөнгөн, 30 буюу 7.8 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 22.2, хүнд гэмт хэрэг 6.3 хувиар тус тус буурсан. Энэ төрлийн гэмт хэргийн 49.1 хувь нь Улаанбаатар хотод, 50.9 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв