Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн нийслэлийн удирдлах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгавар, “Хоггүй шинэлцгээе” аян зохион байгуулж байна.
2020 оны хоёрдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг коронавирус гарсантай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудыг чийгтэй цэвэрлэгээ, орчны 50 м хүртэлх цэвэрлэгээ хийх үүрэг даалгавар өглөө.
Мөн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсээс 2020 онд дүүргүүдэд ажиллах хуваарь танилцуулах, хог тээврийн авто машинуудыг хяналтын нэгдсэн GPS системд холбох зэрэг ажлуудаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудыг байлцуулан үүрэг чиглэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба