2021-03-10

Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ

hotiin-darga-vaktsin-2021
Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ

Өнөөдөр буюу 2021/03/10-ний өдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэв.

Түүнчлэн өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.

~Хотын дарга, Шадар сайдын хамтаар СиноФарм вакциныг хийлгэлээ~

Дархлаажуулалтыг 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна.

Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.