2020-04-30

ХЭНТИЙ: Хүчтэй шороон шуурганы уршгаар байшингийн дээврүүд хуурчээ

shoroon-shuurga-deewer-nuraw
Хүчтэй шороон шуурганы уршгаар байшингийн дээврүүд хуурчээ

Энэ сарын дундуур Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурч, Дадал, Бор-Өндөр, Хэрлэн суманд хашаа гэр нурж, барилгын дээвэр хуурч хийссэн байна.

Тодруулбал, энэ үед салхины хурд 15-18 сек/м, зарим үед 24-25 сек/м хүрч бүх нутгаар хүчтэй салхилсны улмаас Дадал сумын цэргийн ангийн 4 байгууламжийн дээвэр хуурч, Бор-Өндөр суманд 5 ханатай гэр нурж, дотор нь байсан 2 хүүхдийг Онцгой байдлын албан хаагчид аюулгүй гаргажээ. Хэрлэн суманд ААН-ийн 2 обьектын дээвэр нурж, гэр хорооллын захын айлуудын хашаа саравч нурж унасан байна.

~Хүчтэй шороон шуурганы уршгаар байшингийн дээврүүд хуурчээ~

Хуурайшилт их энэ үед аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж, гал түймрийн эрсдэлтэй, газар тариалангийн бүс нутгууд Батширээт, Өмнөдэлгэр суманд 2-11мм хур тунадас цас орж, 2-6 см цасан бүрхүүл тогтжээ. Хур тунадас орсны улмаас Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр, Батширээт сумын нутгаар хуурайшлын зэрэг багасчээ.