Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт /2020 оны 7сарын 31-ны өдөр/ Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулж байна.
Уг ажлын хэсэгт ЗГХЭГ,ХХААХҮЯ,САНГИЙН ЯАМ, Эрүүл мэндийн яам,ОБЕГ , ЦУОША-ны удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.
~Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах бүсийн удирдлагын уулзалт боллоо~
Ажлын хэсэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар холбогдох агентлаг хэлтсийн удирдлага нартай уулзаж өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах, цаашид анхаарах асуудал, тулгамдаж буй асуудлын тухай ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт шийдэлд хүрэх зорилготой ажиллаж байна.