Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа тавдугаар сарын 8-ны 06.00 цагт дуусна. Тэгвэл өчигдөр хуралдсан УОК-ын Ажлын зөвлөлийн хуралдаанаар хөл хориог үргэлжүүлэн сунгах эхэс асуудлыг хэлэлцсэн байна.
~Тавдугаар сарын 08-наас хөл хориог суллахаар төлөвлөж байна~
Энэ талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “УОК-оос тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал” байна гэжээ.
Хөл хориог сунгах эсэх асуудлыг УОК-оор энэ долоо хоногт дахин хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.