УОК-оос иргэдийг вакцинжуулах асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг
“Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Хоёрдугаар тунд гурван хувь буюу 65 мянган иргэдийг хамруулаад байна. Маргаашаас эхлэн хоёрдугаар тунд хамруулах шаардлагатай иргэдийг дархлаажуулна. Мөн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж эхэлнэ. Нийслэлд нийт 120 цэгээр өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна” гэв.
Вакцинд хамрагдах шаардлагатай иргэдийг тээвэрлэх автобус гаргажээ.
Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэдгийг мэдээлэв.
Түүнчлэн орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийжээ. Эдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулах аж.