Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор гамшгийн үед ажилласан Олон нийтийн цагдаа нарт мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2021-03-24/ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа Олон нийтийн цагдаа нарын төлөөлөлтэй уулзаж, тэдэнд мөнгөн урамшуулал олголоо.
Мөн цаашид хүн хүч орон тоог нэмэгдүүлэх, ажлын байрыг сайжруулах талаар анхааран ажиллах талаараа дурдсан юм.