2021-04-05

ШУУРХАЙ: Сүүлийн 3 өдөр дарааллан нас баралт бүртгэгдлээ

covid
Сүүлийн 3 өдөр дарааллан нас баралт бүртгэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-04-05/

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 602 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 10,820 болж байна.

Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 514 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон. 88 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.

~Сүүлийн 3 өдөр дарааллан нас баралт бүртгэгдлээ~

Шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыыг ХӨСҮТ-т баталгаажуулах шинжилгээ яг одоо хийгдэж байна.

Сүүлийн 24 цагт 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 5,931 боллоо. Халдварын улмаас 2,119 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,811
  • Хүндэвтэр 244
  • Хүнд 52
  • Маш хүнд 12 хүн байна.
  • Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна” гэлээ.