“Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна

3794
shuurhai-shtab
"Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна.

~”Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна~

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.

Мөн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

11 СЭТГЭГДЛҮҮД

  1. Хүндэтгэх шалтгаантай тул дархан явах хүсэлт гаргаж бна дарханы харьяат биш

  2. Gantumur owogtoi Ganbaatar mini biy 9 sard hotod ajil hiij uwliin beltgelee bazaahar ajil hiih gj nastai eejiigee orhiod irsen eej min sayhan ahiigaa aldaad odoo biy ni taaruu vnee malaa hariulj diilehgvi hetsvv bdald bnaa iimd gertee hurdan harimaar bnaa hayg 8 r bag baylagin 5_3tootod amidardag

  3. Хүндэтгэх шалтгаантай байгаа тул Сүхбаатар аймаг явах шаардлагатай бнаа

  4. та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэж хүн ардаа аюулт тахлаас сэргийлэх ажилд амжилт хүсье.
    манай компани зуун мод хотын дэлгүүрүүдэд нарийн боов нийлүүлж ирсэн бөгөөд онцгой байдлын үед аймгийн талаас бүтээгдэхүүн түгээх нэвтрэх зөвшөөрөл ирүүлэхийг хүсэж байна. Рег 5624762 Мөнх хас жигүүр ХХК, машины дугаар 1753УБХ, 7217УБЧ

    Хүндэтгэсэн.
    Г.Чулуунбор Мөнх хас жигүүр ХХК
    99030586

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу