Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг туулан өнөөдөр 13:00 цагт Улаанбаатар хотод ирлээ. 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан билээ.
Ташрамд дурдахад, Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужлыг биеэрээ үлгэрлэн үзүүлж яваа энэ залуу Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдээд байгаа аж.