Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ
08:30 цагт: “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат Улаанбаатар хот болон 10 аймагт хэрхэн хэрэгжсэн тухай танилцуулах үр дүнгийн хурал үргэлжилнэ. Утас: 99007360
10:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 325044
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
11:00 цагт: БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр баригдсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. (09:30 цагт Эрүүл мэндийн яамны үүднээс автобус хөдөлнө). Утас: 99179899
ХӨСҮТ
11:00 цагт: “Хавдар судлалын тулгамдсан асуудал” үндэсний чуулга уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд МУ-ын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99063902
ХААИС
11:00 цагт: ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр болно. Утас: 99287297
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Төв аймгийн залуучуудын төлөөлөл мэдээлэл хийнэ
11:30 цагт: Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж бусад асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ
12:00 цагт: “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.
12:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
13:00 цагт: БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан талаар мэдээлэл хийнэ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
16:00 цагт: Шинжлэх ухааны доктор Ц.Батбаярын “The Dynamic decade: Mongolian sovereignty and Foreign policy between East and West 1990-2000” болон П.Үржинлхүндэвийн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номыг танилцуулах ёслол болно.