more

Social Media

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. ~Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр~ Түүний зохиолоос дурдвал "Нугасны …

huuhdiin-nom

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ.

Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна.

~Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр~

Түүний зохиолоос дурдвал “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Цасан хатан”, “Бяцхан лусын дагина”, “Ямх охин”, “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ.

Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.

Author Press-Service Mongolia

Author Press-Service Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн