Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021-03-11/ 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ.
~Өнөөдөр орой 146 иргэн эх орондоо ирнэ~
Эдгээр иргэдийн 1 нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэх үзэх бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийн Парк, Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлах юм.