Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын хамт олон Наурызын баярыг тохиолдуулан энэ сарын 22-нд онлайн тоглолт хийлээ.
Тоглолтоор казахын ард түмний зан заншил, уламжлалыг харуулсан богино хэмжээний жүжиг тавьж, дуучид ардын болон зохиолын дууны дээжээс өргөн барилаа.
Казах үндэсний найрал хөгжим Урлагийн гавьят зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”, ардын хөгжмийн аяуудыг тоглож, бүжигчид өөрсдийн уран бүтээлүүдээ танилцууллаа.
Улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хориглосон тул театрын уран бүтээлчид нэг дор олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд уран бүтээлээ цахимаар хүргэж байгаа нь энэ ажээ.