Загвар өмсөгч Ю.Балжидмаа болон “Ньюс агентлаг”-ийн захирлын хүү Г.Анархүү нар хүүтэй болжээ. Хэдэн жилийн өмнөөс амрагийн харилцаатай болсон гэгдэж байсан тэд өнгөрөгч өвлөөс хойш өөрсдийн харилцаагаа ил болгосон билээ.
Загвар өмсөгч бүсгүй амаржаад сар гаруйн хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд анхныхаа хүүхдийг төрүүлж аз жаргалдаа умбан байгаа тэрбээр өөрийн сонголтдоо хэзээ ч харамсаж байгаагүй гэдгээ илэрхийлж байсан удаатай.