Холимог тулааны спортоор хичээллэж, олон олон амжилтын эзэн болсон залуу бол Б.Баттөр. Цахим сүлжээнд түүнийг АНГУУЧ хэмээн нэрийддэг.
Спортлог амьдралын хэмнэлд өөрийгөө бүрэн оруулж чадсан залуу маань Үндэсний олон нийтийн телевизийн “Нинжа дайчид” шоү нэвтрүүлэгт оролцон өөрийгөө сорьжээ.
Хурд, хүч, авхаалж самбаагаа бүрэн дайчилж тэмцээний гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон юм.
Тэмцээний дараа хөтлөгчийн асуултад “Костюмтайгаа ирээд хийчихнэ гэж бодож байсан ч санасныг бодход хүнд байлаа” хэмээн хэлсэн юм.