Нэгэн цагт охидын Спайк хамтлагаас уран бүтээлийн замналаа эхлүүлж, олон ХИТ дууг төрүүлсэн уран бүтээлч бол СТА, Дуучин Р.Номин-Эрдэнэ.
Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн бизнес эрхэлж, түүндээ түлхүү цаг гарган яваа. Урлагт нэгэнт л хөл тавьсан бол эргэх замгүй гэдгийн адилаар, Дуучин Номин Дэлхийн хэмжээний бүжгийн шоугаар дахин эргэсэн юм.
Бүжгийн хэм хэмнэл, эрч хүч, гоо сайхан байдлыг өөрийн хэмжээнд амжилттай харуулж, охид эмэгтэйчүүдийн БҮЖИГТ дурлах, түүгээр хичээллэх олон сэдлийг ч төрүүлсэн.
Тэрээр сүүлийн үед ХИТ болоод буй БНСУ-ын Пентхаус ОАУСК-ны гол дүрийн жүжигчин Чон Со Жин /Cheon Seo Jin/ хэмээх бүсгүйтэй “адилхан байна уу” хэмээн хошигноод авлаа.
Нээрээ ч өндөр хамар, цайвар шаргал царай, үл мэдэгдэх давхраатай том нүд гээд адилхан зүйл их юм аа.