Нийгэмд даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа.
Уг уран бүтээлийг СТА, жүжигчин Д.Баттөмөр найруулж, “ТРИО” нэртэйгээр дэлгэхэд бэлэн болжээ.
Тус уран бүтээлд Монголын дауны холбооны гишүүн, 130-р сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ.
Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч аж.
Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш н.Агиун энэхүү кинонд харамгүй зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.