Өхөөрдөм, хөөрхөн, ялдам гэх үгнүүд түүнийг тодотгох болов уу. “Үүлэн үст” хэмээн нэг хэсэг нэрлэгдэж явсан жүжигчин Б.Мишээл ихэнхдээ эгдүүтэй, эрх танхи бүсгүйн дүрийг бүтээсэн.
Өхөөрдөм Мишээл насанд хүрэгчдэд зориулсан сэдэв бүхий дүр бүтээж, инстаграм хуудаснаа задгай гэмээр зураг оруулсан нь шүүмжлэл дагуулж эхэлжээ.
Тэрбээр “The Saem” хэмээх гоо сайхны брэндийн Монгол дахь нүүр царайгаар ажилладаг бөгөөд энэхүү брэндийн сурталчилгааны зураг авалт олон нийтэд тийм ч таатай санагдаагүй бололтой.
Жүжигчин бүсгүйн биеийн харьцаа болон өмссөн хувцас, авсан поз зэрэг нь олон нийтэд таалагдаагүй ажээ.