МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 107 жилийн ойн баяраар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмцгээр энгэрээ мялаалаа.
Тэрбэр 2001 оноос Үндэсний телевизийн эфирээр Монголынхоо өглөөг “сэрээж” иржээ. МУИС-ийг олон улсын харилцааны сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй телевизийн салбарт ажиллаж буй юм.
Англи, Солонгос хэлтэй түүний ажлын гарааг дурдвал, МҮОНР-д идэвхитэн сурвалжлагч, “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-д Өглөөний нэвтрүүлгийн албаны дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-д Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байв.