БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2019-12-13/ Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид хүч үзнэ.
~Монголын иргэншилтэй болсон Моллаей Саеид дэвжээнд ХҮЧ үзнэ~
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.
Тус тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манй улсаас 21 тамирчин өрсөлдөж байна.