Амнаас эвгүй үнэр гарах шалтгаан нь ХЭЛНИЙ ӨНГӨР
Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаархи зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ […]