2021-04-28

АНУ. Вакцины хос тунг хийлгэсэн иргэд МАСКГҮЙ явж болно

АНУ-д Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрөөд байна. Хэрвээ вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ганцаараа эсвэл вакцинд хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт явж байгаа тохиолдолд амны хаалтаа авах боломжтой гэнэ. Вакцинаа хийлгэсэн иргэд өнөөдрөөс эхлэн ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ гүйж, дугуй унаж, гадуур зугаалахдаа дээрх шийдвэрийг биелүүлэх боломжтой юм байна. Харин […]

АНУ-ын музейд Монгол цэргийн шарил хадгалагддаг

“American Museum of Natural History” музейд нэгэн сонирхолтой үзмэр нэмэгджээ. Манай тооллын 1000 оны орчим амьдарч байсан Монгол цэрэг эрийн шарил гэнэ. “Ертөнцийг байлдан дагуулсан Чингис хаанаас хэдхэн зууны өмнө амьдарч байсан монгол цэргийн шарил хэмээн тодорхойлдог байна. Төв азид судалгаа хийсэн Рой Чапман Эндрюс-ын баг 1925 онд монгол орноос олжээ” хэмээн үзмэрийн тайлбарт бичсэн […]

2020-08-13

АНУ-д амьдарч, ажиллаж байгаа Монгол иргэдэд туслахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж […]

2020-03-19

АНУ-ын конгрессийн гишүүд “COVID-19”-ын халдвар авчээ

Дэлхийн дахинд цар хүрээгээ улам тэлж буй “COVID-19”-ын халдвар авсан иргэдийн тоо цаг, минутад нэмэгдэж байна. Тэгвэл АНУ-ын Флорида мужийг конгрессийн доод танхимд төлөөлдөг хууль тогтоогч Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр мэдээлжээ. “Бямба гарагийн орой конгрессийн гишүүнээс халуурах, толгой өвдөх шинж тэмдэгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Удалгүй шинжилгээ өгөхөд тэр Covid-19-ээр өвчилсөн нь тодорхой боллоо” […]

Ираны гадаад хэргийн сайд ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай холбогдож, байр суурийг нь сонсов

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай тус бүрчлэн утсаар холбогдож ярилцсан байна. ОХУ болон БНХАУ-ын зүгээс АНУ-ын Ираны генералын амь насанд халдсан үйл явдлыг буруутгаж байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр Сергей Лавров Ираны генерал харуусалтайгаар амиа алдсан явдалд харуусч байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын гадаад сайд нар АНУ-ын үйлдэл […]

Монгол улс Массачусетсийн технологийн дээд сургуультай хамтарна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй санаачилгын талаар харилцан санал солилцоод байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф […]

2019-11-19

SILICON VALLEY: Сая доллартай болох нь найз хүүхэнтэй болохоос амархан!

Сая доллартай болох нь найз хүүхэнтэй болохоос амархан! Энэ үгийг АНУ-ын Цахиуртийн хөндийд өөрийн эзэмшлийн компанитай 39 настай залуу хэлжээ. Учир АНУ-д байрладаг Цахиуртийн хөндий хэмээх газарт нь “Facebook” ,”Apple” гэх мэт шилдэг технологийн компаниуд олноороо байрласан газар билээ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн толгой сайтай залуус оюун ухаанаа уралдуулан хөдөлмөрлөдөг байна. Онлайнаар уулзаж […]

Алтай таван богдод осолдсон АНУ-ын иргэнийг хайх эрлийг зогсоолоо

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 […]

2019-08-12

АНУ-ын арилжааны платформууд биткойн фючерс гаргана

АНУ-ын арилжааны платформууд биткойн фючерс гаргахаар өөр хоорондоо уралдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Нэгдсэн улсын ерөнхий зохицуулагч болох үнэт цаас арилжааны хорооноос нэр бүхий нэг арилжааны газрын материалыг түр түдгэлзүүлсэн учраас бусад 2 арилжааны газарт ийнхүү боломж гарч иржээ. Тэдгээр гурван арилжааны газрын хувьд АНУ-д анх удаа бодит биткойн фючерс гаргасан платформ болохоор ийнхүү […]

Америкт болсон ТАТАР ажиллагаа

“Татар ажиллагаа” хэмээх банк дээрэмддэг бүтэлгүй залуусын тухай Монголын уран сайхны кино бий. Тэгвэл бодит амьдрал дээр АНУ-д ийм нэгэн хэрэг болж байжээ. Америкийн Калифорни дэх “Макдоннель Дуглас” бол сансрын технологи болон нисэх онгоц хийдэг компани юм. Энэ компанид ажилладаг гурван залуу ойролцоох банкыг цайны цагаараа дээрэмдэх төлөвлөгөө гаргажээ. Компани ажилчдаа өөр улс руу очиж […]