2021-04-20

АРХАНГАЙ.Эрдэнэмандал суманд тандалтын баг ажиллаад ирлээ

Эрдэнэмандал суманд тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг энэ сарын 5-18-ны хооронд ажиллаад иржээ. Ажиллах хугацаанд коронавируст халдварын батлагдсан 56 тохиолдлыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 213 иргэнийг тандалт судалгаа хийн гэрийн ажиглалт болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлан, эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн шинэ байранд коронавирусний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх […]

2021-03-25

Архангай аймаг PCR шинжилгээний аппараттай боллоо

Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас хуваарилсны дагуу PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо. Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэллээ. PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусний халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусний халдварын […]

2019-11-05

САЙН МЭДЭЭ: Архангайн номын сан “Эко танхим”-тай болов

БСУШУЯ-ны найман сая төгрөгийн санхүүжилтээр Архангай аймгийн нийтийн номын санг эко уншлагын танхимтай болгожээ. Номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” гээд тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхим байдаг бол өдгөө “Эко танхим” нэмэгджээ. Энэ танхимд ороход туулай, яст мэлхий, загас сонирхсон цэцэрлэгийн хүүхдүүд, ховордсон ургамлын хатаамлыг нухацтай ажиглах ахлах ангийнхан, насаараа номонд дурлаж, […]

Цэнхэр сумын хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр […]