ЧУУЛГАН: Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө
УИХ-ын чуулганы /2019-12-05/-ий өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох […]