2021-05-07

Хууль бус мөрийтэй тоглоом тоглосон 13 хүнийг илрүүлжээ!

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн … дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ. Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм […]

Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын ДЭМЖЛЭГ хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шар хад” […]

2021-04-15

Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууцнуудын 90 хувьд нь АРИУТГАЛ хийв

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн хэмжээнд 989 орон сууцны 2188 орцны 875,200 м.кв талбайд халдваргүйтгэл хийлээ. Энэ нийт орон сууцны 90 хувь бөгөөд  урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.

Барилга, хот байгуулалтын сайд БЗД-т ажиллав

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн […]

2021-04-13

Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт ариутгал, халдваргүйтгэл үргэлжилсээр байна. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг, хөдөлгөөнд оролцдог газруудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Иргэн та “Улаан түвшинд” шилжсэнтэй холбогдуулан ОНЦЫН шаардлагагүй бол гэртээ байж, зайлшгүй гарах шаардлагатай үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөөрэй.

2021-04-06

Баянзүрх дүүргийн иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байна

Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжууллаа. Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал: Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ. Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт […]

ЭЕРЭГ: 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж эхэллээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 суудалтай сургууль баригдаж эхэллээ. Тус сургуулийн барилга 4 давхар бөгөөд 960 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн байна. Энэхүү сургууль нь ашиглалтад орсноор тус хороодын алслагдсан зайнаас сурдаг сургуулийн насны хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.

2021-03-26

БЗД. Хаврын шар усны үерээс сэргийлэх ажил хийгдлээ

Баянзүрх дүүргийн Онцгой комисс тохижилт, нийтийн аж ахуй хэлтэстэй хамтарч дүүргийн 23-р хороонд ажиллав. Тус хорооны хөрсний ус халиа дошин болж, улмаар шар усны үерээс сэргийлэх 170м урт газарт 350м суваг сэргээж, ус урсгахаас сэргийлж шороон суваг өндөрлөн ажилласан байна. Ингэснээр тэр орчмын айл өрхийг шар усны үер болоод усны аюулаас хамгаалах юм.

2021-03-25

Сэлбэ голыг ухаж цэвэр усны шугам татах гэж байсныг зогсоов

Баянзүрх дүүргийн удирдлагууд болон тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, УБТЗ, Геодези усны барилга байгууламжийн газар хамтран орон сууцны барилгад Сэлбэ голыг ухаж цэвэр усны шугам татах гэж байсныг зогсоов. Уг байршилд нөхөн сэргээлт хийлгэх юм байна.

2021-03-22

Усны халиаг яаралтай засварлаж, газар орчимд шинэчлэлийн ажил хийнэ

Баянзүрх дүүргийн удирдлагууд 23 дугаар хорооны Засаг дарга хамтран тус хороонд байрлах гүүрэн гарц орчимд үүссэн усны халиаг яаралтай засварлаж, шинэчлэлт хийхээр боллоо. Эхний ээлжинд өнөөдөр /2021-03-22/ машин, техник ашиглан гэсч хайлахаас өмнө шуудуу татах, мөсийг зөөх ажлыг эхлүүлнэ. Цаашлаад 2021 онд багтааж далан бариулах, гүүрийг шинэчлэх талаар холбогдох хэлтэс албадад мэдэгдэнэ гэв.