“Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоогч, бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, мэдээллийн технологийн салбарынхан оролцож, мэдээллийн технологиийн хөгжил ба боловсролын салбарт үүсэж буй боломж, тулгамдсан асуудал, ирээдүйн хандлагын талаар хэлэлцэв. УИХ-ын гишүүн, […]