2020-04-21

Төрийн болон төрийн бус Их, дээд сургуулийн элсэлтийн БОСГО оноог тогтоов

Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар […]

2020-04-14

ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно

Улсын Онгой Комиссын өнөөдөр (2020.04.14)-ийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Тэрбээр, танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй. […]

2020-04-14

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантин есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР: –Эрээн хотод байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлж монгол руу гаргах зөвшөөрөл […]

2020-02-20

Ё.Баатарбилэг: Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг орхигдуулахгүйн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэх болсонтой холбогдуулан Боловсрол, соёл, […]

2020-02-07

Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай

УИХ-ын нэгдсэн чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонссон. Хуралдаанд салбарын сайд нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм. “Засгийн газраас вирусний эсрэг арга хэмжээ цаг тухайд нь шуурхай авч ажиллаж […]

2020-02-03

Өнөөдрөөс ТЕЛЕ ХИЧЭЭЛ зааж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга […]

Монгол улс Массачусетсийн технологийн дээд сургуультай хамтарна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй санаачилгын талаар харилцан санал солилцоод байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф […]

2019-11-28

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Увс аймагт ажиллав

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 27-ны өдөр Увс аймагт ажиллалаа. Тэрбээр Увс аймагт ажиллах хугацаандаа боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчид болон ард иргэдтэй уулзаж, салбарынхаа үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Мөн Увс аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарынхны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, зарим асуудлыг газар дээр нь […]

2019-11-20

Сайд Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн захидлыг гардуулав

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав. Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын […]

2019-11-20

ПАРИС: Ё.Баатарбилэг Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна. Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, […]