“Мэргэжлийн хяналтаас явж байна” гэж хэлээд мөнгө нэхжээ
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарсан байна. Иргэдээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан “Танай байцаагч гадуур, энгийн хувцастай явж, хүний хувцасны лангуунаас барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай гээд хурааж авна гэж байна. Ямар ч бичиг баримтгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ. […]